Thursday, December 13, 2007

Вэб хуудсыг хурдан, аюулгvй vзэхийг хvсвэл

Вэб хуудсыг хурдан, аюулгvй vзэхийг хvсвэл зvvн талд харагдаж байгаа зурган дээр дарж Mozilla Firefox вэб хєтєч суулгахыг Olloo.mn танд зєвлєж байна. Энэхvv вэб хєтєч нь меню, тvvлбар гээд бvхий зvйлс нь Монгол хэлийг дэмжсэн, тохируулах боломжтой хувилбар болжээ. Мєн энэ вэб хєтєчийн тухай сонирхолтой мэдээллийг тvvвэрлэн бичсэнийг сонирхон уншина уу.

Firefox-н найз болцгоо

Ийм нэртэй нэгэн хєтєлбєрийг 7-р сарын 15-ны єдєр буюу Mozilla Foundation байгуулагдсан єдрєєс хоёр сарын турш явуулах гэж байна. Энэ хєтєлбєрийн хvрээнд та єєрийн firefox ашигладаггvй найздаа яагаад тэрээр ашиглах хэрэгтэй, мєн яагаад єєрєє ашигладаг талаар хэлэхээс гадна тvvнийг firefox-г татаж авахуулж, ашиглуулах юм бол та хоёр хоёулаа firefox 2-д мєнхрєх болно.
Дэлгэрэнгvйг http://www.worldfirefoxday.com/en/

Firefox хаанаас гаралтай вэ?

Монголчууд бид тєдийгvй дэлхий ертєнцєд хvч тєрєн гарч ирж, богино хугацаанд олны таашаалыг хvлээж чадсан firefox хаанаас гаралтай вэ? Газраас ургаагvй нь, тэнгэрээс унаагvй нь тодорхой.
Vvсэл гарал болон єнєєг хvртэлх замналыг http://weblogs.mozillazine.org/ben/archives/009698.html хаягаас уншина уу.

2005 оны шилдэг бvтээгдэхvvнvvд

PCWorld сэтгvvлээс явуулсан судалгаагаар 2005 оны 100 шилдэг бvтээгдэхvvний жагсаалтыг гаргасан бєгєєд энэ жагсаалтыг firefox тэргvvлсэн байна. 2, 3-р байранд Gmail болон Mac OSX орсон байна. 8-р байранд Skype, 16-д Google хайлтын систэмээрээ орсон байна.
Дэлгэрэнгvйг http://www.pcworld.com/reviews/article/0,aid,120763,pg,12,00.asp

Firefox 100 сая татагджээ

Ноднин 11-р сард анх гарснаасаа хойш firefox ийм хэмжээнд татагджээ. Энэ бол гайхамшигтай тоо.
Дэлгэрэнгvйг http://www.mozilla.org/press/mozilla-2005-10-19.html

Firefox 20%-д хvрлээ

XiTi-с гаргасан French Web-н хэмжvvрээр Европ дахь firefox-н зах зээл 30 хувиас давсан болохыг харуулсан байна. Энэхvv зураглал нь 1-р сарын 8-ны єдрийн 32.5 сая вэб сайтын айлчлал дээр тулгуурласан бєгєєд firefox-н хамгийн єргєн хэрэглээтэй орнуудаар Финлянд, Словак болон Герман улсууд тус тус 38, 36 болон 30 хувийн ашиглалтаараа орсон байна.
Дэлгэрэнгvйг http://news.zdnet.co.uk/software/applications/0,39020384,39247539,00.htm

Firefox-ийг ашиглан Google-ээс хайлт хийх

firefox болон Mozilla хєтєчийг ашиглан Google-ээс хайлт хийхэд хурдан болсон байна. Учир нь эдгээр хєтєчvvдийг ашиглан хайлт хийхэд Google урьдчилаад хайлтын vр дvнг єєрийн серверvvд дээр татаж авах бєгєєд ингэснээр хэрэглэгч тэдгээр холбоос дээр дарахад вэб хуудас хурдан гарах боломжийг бvрдvvлж байгаа юм байна.

Дэлгэрэнгvйг http://www.google.com/googleblog/2005/03/enhanced-searching-with-firefox.html

Вэб браузеруудын уралдаан

Вэб браузерт тавих хэд хэдэн шалгуур vзvvлэлтvvд байдаг юм байна. Эдгээр нь: аюулгvй байдал, стандартад нийцтэй эсэх, боломжууд (features) болон хурд юм. Харин бидний монголчууд вэб браузер гэхлээр ихэнхдээ Internet Explorer гэж боддог байсан бол саяханаас Mozilla firefox гэж мэддэг боллоо. Гэтэл эдгээрээс гадна нилээн хэдэн вэб браузер байдаг юм байна. Эдгээрийн хурдны vзvvлэлтийг хэмжихээр www.howtocreate.co.uk сайтаас нэгэн судалгаа явуулсны vр дvнг доороос vзэж болно.

http://www.howtocreate.co.uk/browserSpeed.html

( Мэдээний эх сурвалж: Mongolian Unix User Group ийн вэб сайтаас авав )
(Мөн мэдээний эх сурвалж: www.olloo.mn вэб сайтаас авав )