Wednesday, May 30, 2007

Сэтгэлийн хат гэж ....

Сая бүтэнсайн өдөр оройхон ажлаас хариад л хоол идэнгээ зурагт үзэж байтал нөгөө 25-р сувгийн Алтантүрүүгийн "Танайд хоноё" нэвтрүүлэг гарч байна. Даруухан, цэвэрхэн нэг бүсгүйнд очиж хонотол элгэний эдгэрэшгүй өвчин туссан, хоёр хүүтэй, нөхөр нь хаяад явсан, түрээсийн гэрт амьдардаг гээд шаггүй хүнд амьдралтай тэр бүсгүй өөрийн амьдралын талаар илэн далангүй хөөрөлдөж нэгэн үдшийг өнгөрөөв.
Миний хувьд сэтгэлд ихийг бодогдуулсныг нуух юун. Бас уйлах гэж байгаам болов уу ? гэмээр хачин болсон шүү. Хүн ядуу амьдралтай байж болох гэхдээ цэвэрхэн амьдрах ёстой. Тэр бүсгүй үнэхээр цэвэрхэн амьдардаг гэдэг нь зурагт үзэж суух нээ мэдрэгдсэн. Бас ажилсаг энэ нийгэмд 2 хүүхэдийг ингэж авч амьдралын төлөө ямар их зүтгэдгийг нь харахад бахархах, бишрэн хүндэтгэх сэтгэгдэл төрснийг хэлэх юун.

Маргааш нь ажил дээрээ ирээд л хамгийн түрүүнд 25-ийн веб сайт руу зочиллоо даан ч засвартай байна гэдэг цонх л нээгддэг юм байна. Орой ажил тарж хариад гэрийнхэнээсээ болон 25-р сувгийн мэдээгээр тэрхүү бүсгүйд туслах хүсэлтэй хүмүүс их байгааг мэдэгдээд, мягмар гарагт түүнтэй уулзах өдөрлөг зохиогдох болсон талаар зарлав.
Харин мягмар гаригт ажил дээрээ ирээд мессенжерийнхээ жагсаалтад байгаа хүмүүс рүү өдөрлөгийн тухай зар тараав. Хүмүүс ихээр туслах хүсэлтэй байгаа бололтой. Тэрхүү бүсгүй элгээ солиулахад хэрэгтэй 80 орчим мянган еврог монголчууд цуглуулж хандивлаж, эмчлүүлнэ гэдэг таамгийг дэвшүүллээ. Орой хариад зурагт үзэж суухад 10 сая гаруй төгрөг цуглаж басхүү нилээд тооны эд материалын болон мэргэжлийн байгууллагын тусламж гээд маш их зүйл цугласан гэдгийг үзэв.
Тун удахгүй 90 орчим сая төгрөг цуглаад бүсгүй маань хүүхдүүдтэйгээ эрүүл саруул аж төрөх байх гэж бодож байна.
Та бүхэн тэрхүү бүсгүйд туслахыг хүсвэл Голомт банкинд 1711021650 данстай байгаа гэсэн шүү.
Та бүхэнд ч бас уриалж байна.

Linux InstallFest 2007 дээр төрсөн сэтгэгдэл

Би ойрд яг юуны тухай бичих ээ мэддэггүй ээ. За тэгээд энд нэгэн төрийн бус байгууллагын зохиосон ажилд хамтран оролцов. Энэ талаар төрсөн сэтгэгдэл ээ бичихээр шийдэв. Эхлээд Мишээл Экспо дээр болсон Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн үзэсгэлэн яармаг дээр очив. Тэнд миний мэддэг үйл ажиллагаа болон хамтран ажиллаж байсан бас өөрөө нэг хэсэг ажиллаж байсан байгууллага гээд л монголын мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрийн үйл ажиллагаа болон бүтээлээ үзэсгэлэн болгосон байв. Бас мэддэггүй нилээд хэдэн шинэ компани байв. Мэдээж миний очсон зорилго арай өөр чиглэлтэй бас Баянмөнхийг дагаж явсан болохоор Нээлттэй эхийн санаачлага гэдэг байгууллагын явуулж буй үйл ажиллагаа болон удахгүй зохиох гэж буй Linux InstallFest 2007 -ийн тухай олж мэдэх гэж очсон. Бас оюутануудыг дагуулж явсан болохоор Монголын мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай танилцуулах бас мэргэжлийн мэдлэг боловсрол оо нэмэгдүүлэх гээд санаандаа нилээд олон зорилготой байсан.
Тэнд очоод Нээлттэй эхийн санаачлага ТББ-ийн залуучууд болон ШУТИС-ХМТС-ийн багш болон оюутануудтай танилцав. Өөрийгээ танилцуулаад л хамт хоолонд ороод мэргэжлийн ярианд нь оролцов. Мэргэжлийн хүмүүстэй танилцаад л мэдлэг мэргэжлийн сэдэв хөндсөн асуудал дэвшүүлээд л надад их дажгүй санагдсан шоо. За тэгээд оюутануудтай компаниудын танилцуулга үзэв. Зарим нэгэн дээр нь оюутануудад тайлбар хийж бас тайлбарлуулаад л ер нь тэгж оюутануудтай явах зүгээр. Шинэ компаниудыг болонэ хуучин компаниуд юу юу ямар бүтээгдэхүүн нэмж хийж бас оруулж ирж байгаа гээд л нилээд зүйл мэдэж авсан.
Миний л хувьд Линюкс гээл үйлдлийн системийн давуу тал болон одоо ямар боломж нээгдээд байгааг бас ямар ямар хувилбар байдгийг би тэнд л сонсдогийм байна. Яахав өмнө нь энд тэндээс хальт сонсоод л өөрөө RedHat суулгаж серверийн тохиргоо хийх гэж оролдож байсан болохоор мэддэг хүн шиг санагдаад л байсан би ч бас болоогүй л нөхөр байж дээ гэдгээ мэдрэв. Аан харин дараа нь Linux InstallFest 2007 дээр нь харин ч бүүр ихийг мэдээд ер нь энэ үйлдлийн системийг би заавал сурсан байх хэрэгтэй юм байна гэдгээ маш сайн ойлгож авсан.
Мэдээллийн парк дээр болсон арга хэмжээнд Дөлмандах, Гандэмбэрэл нэр илтгэл тавьсан нь их дажгүй санагдсан. Сакура төслйинхэн гээд харин ШУТИС-ийнхан ороод ирдэгийм даа тэдний тавьсан илтгэл ч дажгүй байсан.
Аан бас дээр нь нэмээд хэлэхэд Монгол крилл үсэгээр компьютер дээрхи ажилаа явуулж байвал зугээр юм билээ шүү.