Showing posts with label software. Show all posts
Showing posts with label software. Show all posts

Saturday, March 3, 2007

Веб блог веб сайтуудын өсөлтөд нөлөөлж байна

Энэ сарын эхэн гэхэд дэлхий дээрх веб-сайтын тоо 85 сая 541 мянга 228 болсон хэмээн судалгааны Netcraft компани албан ёсоор мэдэгджээ. Үүний хажуугаар сонирхол татаж байгаа зүйлийн нэг бол зөвхөн өнгөрсөн сарын дотор гэхэд 3,96 сая вэб сайт шинээр мэндэлж хамгийн өндөр өсөлтийг харуулжээ. Энэ нь өмнөх рекорд болох 3 сарын 3,3 сая гэсэн тоо баримтыг эвджээ.

Netcraft-ын шинжээчдийн үзэж буйгаар ийнхүү шинэ вэб сайтуудын тоо эрс нэмэгдэж байгаа нь Weblog интернетийн ертөнцөд маш их хүчээ авч байгаатай холбоотой гэжээ. Жишээ нь Google Blogger –ын санд гэхэд 660 мянган шинэ сайтын нэр нэмэгдсэн байна.

Friday, February 9, 2007

Энэ хэсэгт та бүхэн компьютерийн програм хангамжийн болон техник хангамжийн ямар алдааг яаж засварласан талаар сэтгэгдэлээ бичээрэй.

Би програм хангамжийн мэргэжлээр төгссөн боловч анх ШУТИС-д ажилд орохдоо компьютерийн инженерээр орсон билээ. Энэ хугацаанд бараг л техник хангамжийн мэргэжилтэн болсон шүү. Олон ч компьютерт янз бүрийн алдааг засварласан даа. Эхэндээ хүнээс асуугаад интернет ухаад засдаг байсан. Тэгсэн ч одоо болтол миний мэдэхгүй олон алдаа байгаа учраас энэ бүхний талаар та бүхэнтэй санал бодлоо солилцох зорилгоор энэ блогийг нээж байна.
Та бүхэн энд тохиолдож байсан болон одоо тулгараад байгаа алдаагаа энэ хэсэгт бичнэ гэдэгт найдаж байна.
Та бүхнийг хүндэтгэсэн Ц.Мөнхтөр.

Thursday, December 28, 2006

Сервер компьютер дээр вирусны эсрэг ямар программ суулгавал сайн бэ?

Хүмүүс ээ сервер дээр вирусны эсрэг ямар програм суулгах вэ?
Би Corporate Edition 10 version суулгасан юм л даа. Гэтэл нэг л сайн биш юм аа.