Monday, October 22, 2007

Компьютертэй харьцах соёл

Зөвлөлгөө 1. Өөрийнхөө хийсэн зүйлийг компьютерт хэрхэн хадгалах вэ?

Компьютер дээр хийж байгаа зүйл чинь дараах дарааллаар явагддаг гэдгийг үргэлж анхаарч байх хэрэгтэй.

Бүх үйлдлийг микропроцессор буюу CPU гүйцэтгэнэ.
Бүх үйлдэл шуурхай санах ой буюу RAM-аар дамжин явагддаг.

Компьютер дээр байгаа бүх зүйл чинь дискийн төхөөрөмжүүд дээр (голчлон хатуу дискэн дээр) хадгалаастай байдаг.
Жишээ нь word программыг ашиглан ямар нэгэн текст бичье.

1. Word программыг хатуу дискнээс дуудаж ажиллуулах ба энэ үйлдлийг CPU гүйцэтгэнэ. Энэ үйлдлийг гүйцэтгэж байгаа команд нь Run юм.
2. Ингэснээр Word программ маань компьютерийн шуурхай санах ойд ачаалагдана. Өөрөөр хэлбэл Run команд нь программыг шуурхай санах ойд ачаална.
3. Дараа нь шинээр ажлын хуудас нээх ба энэ үйлдлийг New командаар гүйцэтгэнэ. Ингэснээр шуурхай санах ойд тодорхой хэмжээний зайг ашиглахад бэлэн болгож өгнө.

4. Дараагийн үйлдэлд гарнаас текстээ оруулна. Оруулсан текстүүд маань компьютерийншуурхай санах ойд New командын тусламжтайгаар авсан зайд байрлана.

1

МУИС, ФЭС – С.Баяртайван

5. Хэрэв текстээ бичиж дуусаад компьютерээ унтраачихвал юу болох вэ. Шуурхай санах ой нь

компьютер унтрах бүрд цэвэрлэгдэж байдаг тул энэ тохиолдолд бичсэн зүйл маань

арилчихна гэсэн үг.

6. Иймээс бичсэн зүйлээ дараа нь ашиглахын тулд компьютерт хадгалья л гэж хүсэж байвал

шуурхай санах ойд байгаа тэр зүйлээ компьютерийн хатуу дискэн дээр файл хэлбэрээр

хадгалах хэрэгтэй. Энэ үйлдлийг Save командаар гүйцэтгэнэ.

Тэгэхээр одоо нэг зүйл ойлгомжтой байгаа биз. Компьютер дээрх бүх үйлдлийг микропроцессор

гүйцэтгэнэ. Бүх үйлдэл шуурхай санах ойгоор дамжин явагдана. Хийсэн зүйлээ компьютерийн хатуу

дискэн дээр хадгална.

Энд дээрх үйлдлийг гүйцэтгэхэд ашиглагдаж байгаа 3 командыг тайлбарлалаа.

Run – программыг RAM-д ачааллана.

New – RAM-д ажлын хуудсанд зориулан тодорхой зайг авна.

Save – RAM-ийн New командаар авсан зайд бичигдсэн зүйлийг хатуу дискэнд файл

хэлбэрээр хадгална.

Би энд сая өгүүлсэн Run, New, Save командууд ямар байдлаар биелэгддэг тухай ярихгүй. Мөн

түүнчлэн яг яаж санах ойд байгаа зүйлийг хатуу дискэн дээр хадгалдаг тухай ч ярихгүй. Үүнийг

мэргэжлийн ангийн оюутнууд л мэдэх шаардлагатай болохоос хүн болгон мэдэх шаардлагагүй. Харин

ийм зарчимаар явагддаг юм байна гэдгийг нь л мэдэж байхад хангалттай.

Одоо хатуу дискэн дээр өөрийн хийсэн зүйлийг хадгалах талаар зайлшгүй мэдэх ёстой зүйлийг

сануулья. Хатуу дискэн дээрх бүх мэдээллүүд нь файл хэлбэрээр байдаг. Файлууд нь хоорондоо нэр

болон өргөтгөлөөрөө ялгагдана. Жишээ нь zoloo.doc – энэ файлын нэр нь zoloo, өргөтгөл нь doc.

Файлын өргөтгөл нь тухайн файл ямар төрлийн файл болохыг заадаг бол нэр нь тухайн файлд

зориулан оноон өгсөн нэр юм. Жишээ нь doc өргөтгөлтэй бол word программын ашиглан бэлдсэн

ажлын файл, xls өргөтгөлтэй бол excel программыг ашиглан бэлдсэн ажлын файл, com, exe

өргөтгөлүүдтэй бол программыг эхлүүлэн ажиллуулах зориулалттай программын файл гэж ойлгож

болно. Харин файлын нэр нь хэрэв тэр файлыг хэрэглэгч бэлдсэн бол хэрэглэгчийн зүгээс оноон өгсөн

хувийн нэр, харин программын файл бол программ зохиогчийн зүгээс оноон өгсөн нэр гэж ойлгож

болно.

Ер нь энэ санаан дээрээс бүх файлыг ажлын файл, программын файл, бусад файл гэж хуваан үзэж

болно. Ажлын файл гэдэгт ямар нэгэн программын ашиглан компьютерийн хэрэглэгчийн бэлдсэн

файлуудыг ойлгоно. Жишээ нь Word, Excel, PowerPoint, Photoshop, Pagemaker зэрэг хэрэглээний

программуудыг ашиглан бэлдсэн файлуудыг ойлгоно. Харин программын файл гэдэгт нь ямар нэгэн

программыг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай файлуудыг ойлгоно. Бусад файлууд гэдэг дуу,

клип, кино, зураг, программыг суулгахад шаардлагатай файлууд болох программын install-ийн

файлуудыг багтааж болно.

Эдгээр бүх файлуудыг нэг доор жагсаагаад бичвэл ямар урт жагсаалт болохыг та төсөөлж байна

уу. Ганцхан WindowsXP гэдэг программыг ажиллуулахад л 9000-аад файл хэрэг болдог гээд компьютер

дээр чинь үүнээс гадна дор хаяж 20-оос дээш программууд суулгагдсан байдгийн нэмээд тооцвол

ямаршуухан урт жагсаалт болох талаар бүдэг бадаг ч гэсэн төсөөлөлтэй болох байх. За тэгээд үүн

дээрээс нь нэмээд бидний хийсэн ажлын болон бусад файлууд нэмэгдэнэ гээд тооц. Энэ жагсаалт

дотроос чи өөрийнхөө хийсэн ажлын файлыг олох гээд үзвэл нэлээд бэрхшээлтэй болох байгаа биз.

Тэгвэл яг үүнийг л шийдэх зорилгоор компьютерт фолдер гэдэг ойлголт байдаг юм. Ерөнхийдөө

фолдер бол яг нарийндаа хийсвэр ойлголт. Зүгээр л WindowsXP-ийг ажиллуулахад шаардлагатай тэр

9000-аад нөхдүүдийг бүгдийг нь цуглуулаад нь нэг хайрцагт хийчихийг фолдер гээд байгаа юм. Тэгээд

тэр хайрцагаа бусад ижилхэн хайрцагнуудаас ялгахын тулд Windows гээд нэр өгчихье. Дараа нь бусад

бүх программыг ажиллуулахад шаардлагатай файлуудыг бүгдийг нь цуглуулаад нэг хайрцагт хийгээд

түүнийгээ Program Files гээд нэрлэчихье. Үүний дараа өөрийнхөө ажлын файлуудыг цуглуулаад

түүнийгээ My Documents гэдэг нэртэй нэг хайрцагт хийчихье. Одоо хатуу дискэн дээрээс өөрийнхөө

ажлын файлыг олох асуудал арай хөнгөвчлөгдлөө. Эндээс нэг зүйл тодорхой боллоо. Энэ юу вэ гэвэл

компьютерийн хатуу дискийн төхөөрөмж дээр компьютерт байгаа бүх зүйл байрладаг юм байна. Хатуу

дискнээс зөвхөн My Documents гэсэн фолдер нь хэрэглэгчид зориулагдсан байдаг байх нь.

Жишээ нь Windows гэдэг фолдероос ямар нэгэн файлыг устгах, нэрийг нь солих, өөр газар

зөөснөөс Windows гэдэг программыг эвдэж болох аюултай. Windows нь компьютерийг асахад эхлэн

ажиллаж компьютерийг ашиглахад бэлэн болгон бэлтгэж өгдөг программ бөгөөд ийм программыг

2

МУИС, ФЭС – С.Баяртайван

үйлдлийн систем гэж арай өөрөөр нэрлэдэг. Нэг компьютерт хамгийн багадаа нэг үйлдлийн систем

зайлшгүй суусан байх шаардлагатай бөгөөд зарим хэрэглэгч нэг компьютерт олон үйлдлийн

системүүдийг зэрэг суулган ээлжлэн ашиглах тохиолдол ч байдаг. Иймээс үйлдлийн систем нь

эвдэрвэл нь компьютер асахгүй л гэсэн үг. Компьютер дээр чинь хичнээн сайхан программууд байсан ч

үйлдлийн систем чинь гэмтвэл тэдгээрийг ашиглаж ч, өөрийнхөө бэлдсэн ажлын файлыг ч үзэж

чадахгүй болно гэсэн үг. Иймээс компьютерийн ихэнх вирусууд нь үйлдлийн системийг гэмтээхэд

чиглэсэн байдгийг санах хэрэгтэй.

Мөн түүнчлэн Program Files фолдерт компьютерт суулгагдсан ямар нэгэн программыг

ажиллуулахад хэрэгтэй файлууд байдаг учраас эндээс файлыг устгах, зөөх, нэрийг нь солих үйлдлүүд

нь компьютерийн программуудыг гэмтээх аюултай санаж байх хэрэгтэй.

Ерөөсөө л My Documents фолдертойгоо л ажиллаж бай. Эндээс юм устгачихлаа гэхэд чиний л

хийсэн юм устах болохоос компьютер чинь ядахдаа эвдрэхгүй. Хэрэв олон хүн нэг компьютерийг зэрэг

ашиглаж байвал нэг зөвлөлгөө өгөхөд тус тусдаа өөр өөрийн эрх (account) нээгээд орвол илүү

ашигтай. Яагаад гэвэл энэ тохиолдолд account бүрд тус тусад нь My Documents гэдэг фолдерийг нээсэн

байдаг. Ингэх боломжгүй бол My Documents дотроо өөрийнхөө нэртэй дэд фолдерууд үүсгээд ашиглах

нь зүйтэй. Бас нэг зүйлийг сануулахад нэг фолдерт байрлах ажлын файлуудын чинь тоо 20-оос

хэтэрсэн тохиолдолд ерөнхийдөө жаахан замбараагүй байдал үүсчих гээд байдаг. Иймээс онц хэрэггүй

файлуудаа тусад нь нэг фолдерт хийгээд My Oldest Documents ч гэдэг юм уу эсвэл My Backup Files ч

гэнэ үү нэр өгөөд дэд фолдерууд үүсгэж ажиллах нь ажлыг маш хөнгөвчилж өгнө. Тэгээд хэсэг

хугацааны дараа нь ажлын файлуудаа цэглээд хуучин файлуудаа backup хийх буюу zip-лээд явбал

ядаж хийсэн зүйл чинь эмх цэгцтэй болно.

Харин ажлын файландаа нэр өгч хадгалахдаа нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэр өгч хадгалахдаа

хуучин хадгалчихсан байгаа файлтай адил нэр өгч хадгалж болохгүй. Тэгвэл хуучин байсан файлыг

арилгаад оронд нь чиний файлыг аваачаад тавьчихна. Энд зарим хүмүүс адилхан нэрээр хадгалахад

хуучин файлыг устгаад адил нэртэй файлыг дискийн өөр зайд бичдэг гэсэн нэг ойлголт байдаг. Тийм

учраас ингэсэн тохиолдолд хуучин файлыг сэргээх боломж байдаг гэж үздэг. Тэгвэл энэ худлаа шүү.

Шууд хуучин байсан файлын дээрээс дараад шинэ файлыг бичдэг тул ингэсэн тохиолдолд хуучин

файлыг сэргээх боломж 100% байхгүй болдгийг анхаарах хэрэгтэй. Мөн нэр өгөхдөө doc гэсэн нэрийг

ашигладаггүй болохыг анхаарна биз.

Одоо ямар ч байсан компьютер дээр ажлын файлыг хэрхэн үүсгэх, хэрхэн хадгалах талаар

тодорхой ойлголттой боллоо. Тиймээс энэ ойлголтоо батжуулахын тулд нэгэнт компьютер дээр

хадгалчихсан байсан ажлын файлдаа засвар хийсэн тохиолдолд яах вэ гэдгийг өмнөх жишээн дээр

үзье.

Run командыг ашиглан Word программаа RAM-д ачаална.

Open командыг ашиглан өмнө бэлдээд хатуу дискэнд хадгалчихсан байсан ажлын файлыг

RAM-д ачаална.

Дараа нь засвараа хийлээ.

Одоо юу болсон вэ гэхээр урд бэлдсэн ажлын файл маань өөрчлөгдлөө. Гэхдээ энэ өөрчлөлт маань

зөвхөн шуурхай санах ой буюу RAM-д л хийгдсэн. Өөрөөр хэлбэл шуурхай санах ойд л ажлын файланд

чинь өөрчлөлт орсон болохоос хатуу дискэн дээр хадгалаастай байгаа файланд чинь өөрчлөлт ороогүй

шүү. Ингээд шуурхай санах ойд байгаа файл маань хатуу дискэн дээр хадгалаастай файлаас өөр

болчихлоо. Энэ өөрчлөгдсөн файлаа хатуу дискэн дээр мөн хадгалах ёстой. Энд 2 зам бий.

Өөрчлөгдсөн файлаа хуучин файлынх нь оронд хатуу дискэн дээр аваачиж хадгалах. Энэ

тохиолдолд хатуу дискэн дээр хуучин файлын оронд шинээр өөрчлөгдсөн файл чинь

хадгалагдана. Энэ үйлдлийг Save командаар гүйцэтгэнэ.

Өөрчлөгдсөн файландаа нэр өгч хадгалах. Ингэсэн тохиолдолд хуучин ба шинэ файлууд 2-

улаа хатуу дискэн дээр хадгалсан чигээрээ үлдэнэ. Энэ үйлдлийг Save as командаар

гүйцэтгэнэ.

No comments: