Thursday, March 22, 2007

Зөвлөгөө

Энэ хэсэгт би компьютер анхлан суралцаж байгаа залуустаа зориулан өөрийн мэддэг компьютерийг яаж сурах ямар арга хэрлэвэл зохих талаар бичих гэж оролдъё.
Компьютер гээд л бичихээр өөрийн эрхгүй л англи хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлох шаардлагатай болоод байдаг юм. Тэгэхээр англи хэлний мэдлэгтэй гэхдээ нилээд сайн түвшинд байх юм бол та компьютер гайгүй мэддэг хүний нэг гэж өөрийгээ тооцож болох юм аа гэж хэлэх гээд байна л даа. За тэгээд компьютерийг мэддэг хүн болсон гэж бодож болохгүй шүү. Та зөвхөн хэрэглээний түвшинд компьютерийг өөрийн хэрэгцээнд бол ашиглачих хэмжээнд байгаа юм байна аа гэдгийг ойлгох хэрэгтэй. Би та бүхэнд тус болох үүднээс зарим нэгэн веб сайтын линк орууллаа.
Үүнд:
www.en.wikipedia.org
www.piter.com

Monday, March 5, 2007

Girlfriend3.0 - to - Wife1.0 is problem. ?

Сайн байна уу?

Єнгєрсєн жил би Girlfriend 3.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогvй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар vvсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгvй vргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт vргэлжлэх єндєр магадлалтай бєгєєд асар их зай эзэлдэг юм байна.

Мєн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программ шууд нєлєєлж системийн vйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнvvд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа єєрийн хамгийн дуртай Girlfriend3.0 дахин ажиллалуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгvй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгvй юм. Надад туслаач!!!

Гvнээ хvндэтгэсэн
Асуудалд орсон хэрэглэгч

Saturday, March 3, 2007

Веб блог веб сайтуудын өсөлтөд нөлөөлж байна

Энэ сарын эхэн гэхэд дэлхий дээрх веб-сайтын тоо 85 сая 541 мянга 228 болсон хэмээн судалгааны Netcraft компани албан ёсоор мэдэгджээ. Үүний хажуугаар сонирхол татаж байгаа зүйлийн нэг бол зөвхөн өнгөрсөн сарын дотор гэхэд 3,96 сая вэб сайт шинээр мэндэлж хамгийн өндөр өсөлтийг харуулжээ. Энэ нь өмнөх рекорд болох 3 сарын 3,3 сая гэсэн тоо баримтыг эвджээ.

Netcraft-ын шинжээчдийн үзэж буйгаар ийнхүү шинэ вэб сайтуудын тоо эрс нэмэгдэж байгаа нь Weblog интернетийн ертөнцөд маш их хүчээ авч байгаатай холбоотой гэжээ. Жишээ нь Google Blogger –ын санд гэхэд 660 мянган шинэ сайтын нэр нэмэгдсэн байна.

Санал асуулга

Энэ хэсэгт миний блогийг үзэж сонирхсон хүмүүс сэтгэгдэл болон асуулт хариултаа үлдээнэ үү.
Та бүхний зарим нэгэн асуултыг хамт шийдвэрлэх арга замыг хайх яаж шийдвэрлэхэд туслах болно.