Энд та компьютерийг ямар зориулалттай юуны учраа авч байгаа вээ гэдгээ сайн ойлгож авсан байх хэрэгтэй. Хэрэв та тоглоом тоглох зориулалттай авч байгаа бол энд л гэж хэлэхэд PlayStation ч юм уу тоглоомын зориулалттай компьютерээс арай үнэ хямд төхөөрөмж байдгийг санах хэрэгтэй. Хэрэв ойр зуурын бичиг хэрэг гэвэл та бас бичгийн машин гээч эд байдгийг мартсан байна. за ингээд зөвлөгөөгөө эхэлъе. анхааралтай уншаарай хэрэг болно гэдэгт найдаж байна.
Хамгийн гол нь:
1. Компьютераа ямар зориулалтаар ашиглахаа сайн мэдэж сонгох хэрэгтэй
2. Компьютерийнхаа хүчин чадлыг цаашаа өргөтгөж, сайжруулах боломжтойг мэдэх
3. Yйлдвэрлэгчийн хувьд ASUS, Gygabite, MSI гэх мэт Тайван улсын бүтээгдэхүүнүүд хамгийн сайнд ордог юм байна.
ХАТУУ ДИСК
Мэдээж хэрэг, ажлын эсвэл хувийн зорилгоосоо хамаарч компьютерийн тань хард 40 гб-аас дээш багтаамжтай байх ёстой. Харин компьютерийн хард буюу хатуу диск нь техник технологийн хувьд бүгдээрээ адилхан боловч багтаамж хурд зэргээрээ харилцан адилгүй байдаг. Сүүлийн үед ашиглагдаж буй хард диск нь 5200m, 7200m, 11000m гэсэн хурдтай байгаа бөгөөд зориулалт, төрлүүдээсээ хамааран янз бүр байна. Та ямар зориулалтын компьютер худалдаж авах гэж байна, түүндээ таарсан тeхникийн үзүүлэлттэй тохирсон хардыг суурилуулах хэрэгтэй. Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж буй хард диск нь SEAGATE, IBM, MAXTOR, SAMSUNG фирмийн бүтээгдэхүүнүүд юм. Хард дискний (HDD) хувьд:
1. Хард дискний мэдээлэл агуулах ерөнхий багтаамж буюу Storage capacity
2. Хард дискний эргэлтийн хурд болох Spin speed
3. Хард дискний мэдээлэл дамжуулах хурд буюу Transfer speed
4. Хард дискний өөрийнх нь шуурхай санах ой болох Buffer cache-ийн талаар мэдэж байх хэрэгтэй.
Өнөөдөр ихэвчлэн 7200rpm эргэлт бүхий хатуу дискүүд худалдаалагдаж байгаа бөгөөд IDE, SATA болон SATA2 гэсэн interface, 2 -16 Mb шуурхай санах ой бүхий хардууд Монголд байна. Харин 2 Mb шуурхай санах ой бүхий дискнээс алв болох татгалзах хэрэгтэй. Учир нь энэ нь шуурхай санах ойн хэмжээ багатай учраас компьютерийн үйл ажиллагааг удаашруулдаг байна.
САНАХ ОЙ
RAM буюу санах ой нь 256 мб-аас дээш байх ёстойг та андахгүй мэддэг болсон. Харин дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
1. Memory capacity буюу шуурхай санах ойн мэдээлэл агуулах ерөнхий багтаамж
2. Memory speed буюу шуурхай санах ойн мэдээлэл дамжуулах хурд
Санах ойг эх хавтангийн дэмжих боломжит хурдны дээд хэмжээгээр тохируулж тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл DDR266, DDR333, DDR400 хурд бүхий санах ой дэмждэг эх хавтанд PC3200 буюу DDR400 санах ой тавибал таны компьютерийн хурд үнэн “тасархай” болох ажээ.
ЭХ ХАВТАН
Motherboard, Mainboard гэдэг нь нэг утгыг агуулдаг. Өөрөөр хэлбэл эх хавтанг ингэж нэрлэдэг бөгөөд компьютeрийн хурд хүч, багтаамж ямар байх нь эх хавтангаас ихээхэн шалтгаалдаг байна. Сайн эх хавтан худалдаж авсан тохиолдолд компьютeрийн хүчин чадлыг ихэсгэж, сайжруулан өргөтгөх боломжтой байдаг. Харин Onboard эх хавтангийн нэг төрөл бөгөөд ихэвчлэн оффис болон бичиг хэргийн зориулалтаар ашиглагдаж байна. Сайн motherboard-тай болмоор байвал Asus, Intel, дунд зэргийнхийг сонгохоор бол Gigabyte, MSI, харин мөнгөө хэмнэе гэвэл бусад төрлийнхийг аваарай. Хэрвээ та компьютeр худалдаж авахаар шийдсэн бол эх хавтангийн үзүүлэлтийг сайн харах хэрэгтэй. Ямар фирмд үйлдвэрлэсэн болон, түүний хүчин чадал, өргөтгөх боломж, эх хавтан дээр суурилах төхөөрөмжүүдийн төрөл марк зэргээс шалтгаалан үнийн зөрүүтэй байдаг. Нэг үгээр хэлэхэд сайн компьютeртэй болохын тулд сайн эх хавтантайг нь сонгох хэрэгтэй гэсэн үг.
CPU
Энэ нь central processor unit буюу компьютeрийн уураг тархи нь гэсэн үг юм. CPU нь үйлдвэрлэсэн фирмээсээ шалтгаалан Интeл, АМД, Сeлорон, Пeнтиум гэсэн олон нэр төрөл байдаг боловч хийх үйлдэл болон гүйцэтгэх зхурдаараа харилцан адилгүй байна. Манай оронд хамгийн их хэрэглэгддэг нь Интeл фирмийн Пeнтиум, Сeлорон CPU-нүүд юм. Процессор буюу CPU-ний хувьд:
1. Clock speed буюу процессорын ерөнхий хурд
2. Front Side Bus /FSB/ буюу эх хавтантайтай харьцах процессорын мэдээлэл дамжуулах хурд
3. L2 cache буюу процессорын өөрийнх нь шуурхай санах ой гэх мэтийн талаар анхан шатны мэдэгдэхүүнтэй байх ёстой юм.
ДЭЛГЭЦ
Компьютeрийн монитор буюу дэлгэц нь овор хэмжээ, өнгөний ялгарал, үйлдвэрлэсэн матeриалаасаа хамааран янз бүр байдаг. Ямар зориулалтаар ашиглахаас шалтгаалан үнэ болон үзүүлэлтүүд нь мөн адил ялгаатай байна. Манайхны хувьд хамгийн өргөн ашиглагддаг нь 17 инчийн хагас хавтгай дэлгэц юм. Мөн SAMSUNG, DELL, ASER, SONY, LG, DEAWOO фирмийн дэлгэцүүдийг ихэвчлэн худалдаалж байна.
ЦEНТРИНО МОБАЙЛ
Центрино мобайл гэдэг нь нотeбүүк буюу зөөврийн хавтсан компьютeрт зориулсан овор хэмжээ багатай, дулаан, эрчим хүч бага зарцуулдаг, тусгай зориулалтын процeссорууд юм. Тухайн процeссор нь өөрийн тeхникийн үзүүлэлтээсээ шалтгаалан 1,8 мeгагeрцээс 2,8 мeгагeрц байдаг ба үнийн хувьд ч ялгаатай байдаг. Хамгийн өндөр хурдтай нь хамгийн сайнд тооцогддог байна.
ГРАФИК КАРТ
Компьютерийг монголчууд тоглоход их ашиглах болсон. Харин тоглохын тулд график карт зайлшгүй хэрэгтэй байх ажээ. Гэхдээ:
1. График процессорын ерөнхий хурд
2. Санах ойн мэдээлэл дамжуулах хурд
3. Мэдээлэл дамжуулах багтаамж зэргийг мэдэх ёстой.
Мөн график картанд гол хамаарах зүйл бол дэлгэцийн хэмжээ том байх ёстой ба хэрэв 15″ дэлгэцтэй бол өндөр чанарын график карт худалдаж авах шаардлагагүй.
PSU
CPU-г компьютерийн тархи гэдэг бол PSU буюу тэжээлийн блок нь нь компьютерийн зүрх нь юм. PSU-нээс системийн ажиллагааны тогтвортой байдал ихээхэн шалтгаалах ба компьютерийн бусад эд ангийг шаардлагатай цахилгаан гүйдлээр хангаж байдаг. Түүний хүчин чадал муу байвал систем гацах, дэлгэцэнд дүрслэлийн гажиг үүсэх зэрэг гэмтлүүд гарна. Сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий процессор болон график картуудын цахилгаан зарцуулалтын хэрэглэлтийг сайн хүчин чадал, найдвартай ажиллагаа бүхий PSU л хангаж чадах ажээ. Танд ойлгомжтой байлгах үүднээс жишээ авч үзье.
Хэрэглээний ихэнх дэсктоп компьютерүүд нь “ATX” төрлийн PSU ашигладаг бөгөөд энэ нь Intel-ийн анх тогтоосон зарим үзүүлэлт бүхий стандартчилсан хэлбэр юм. Үүнд тогтоосон овор хэмжээ, тогтмол гүйдлийн гаралт болон залгуурын шүдний хэлбэр, тоо гэх мэт үзүүлэлтүүд байх ба “ATX” PSU нь ихэнхдээ 150мм урт, 86мм өндөр,140мм өргөн хэмжээстэй байдаг. Харин Amps, Amperage “A” нь гүйдлийн хүчийг хэмжих нэгж ба энэ хэмжээ их байх тусам хүчин чадал өндөр байна. Volts ба rails нь компьютерийн PSU гаргах хүчдэлийн нэгж бөгөөд PSU 3.3V, +5V, +12V, -12V болон -5V хүчдлүүд гаргадаг. Компьютерийн PSU-ны хайрцган дээр түүний өөрийнх нь нийт хүчин чадал нарийвчилсан үзүүлэлтийг тодорхойлсон байдагийг анхаарах хэрэгтэй.
No comments:
Post a Comment