Вирусээс сэргийлэх арга
Таны компьютер гацаад байна уу ? Эсвэл ямар нэг учир нь үл олдох алдаа заагаад нэг л сайн ажиллаж өгөхгүй байна уу? Хэрвээ энэ бүх асуудал таны компьютер вирусдсэнээс болсон байж магадгүй гэж үзэж байгаа бол анхаарлаа доорх зөвлөгөөнд хандуулна уу.
Вирусний эсрэг програмыг байнга ашиглах.
Байгууллагынхаа бvх компьютерт вирусын программ суулган шинээр гарсан вирусvvдийг устгах хамгийн сvvлийн vеийн єєрчлєлтийг vргэлж шинэчилж байх. Зах зээлд тэргvvлэх байр эзэлдэг зарим антивирусын программууд болох Norton AntiVirus болон Kaspersky хvний оролцоо тэр бvр шаардахгvйгээр вэбээр дамжуулан автоматаар шинэчлэгдэж чаддагт оршино.
Шинээр гарсан Вирусийг цэвэрлэх өөрчлөлтийг байнга хийх.
Антивирусын программ суулгачихад л вируснээс айлтгvй боллоо гэж бодож болохгvй. Программ байлаа ч шинээр гарч буй вирусvvдийг арилгах єєрчлєлтийг авч суулгахгvй бол таны программ шинэ шинэ вирусvvдийг хайж олж чадахгvйн улмаас вирус тархах боломжийг та єєрєє нээж єгдєг. Ихэнх антивирусын программ нь шинээр гарч буй вирусvvдийг арилгах єєрчлєлтийг автоматаар шинэчилж болохоор хуваарь хийж болдог. Жишээ нь та 7 хоногийн пvрэв гариг бvрт 14 цагт шинэчилье гэж тохируулж єгч болдог. Хvсвэл та єєрєє шинэчлэлтийг гараараа хийж болдог. Хамгийн багадаа сард нэг удаа та єєрийнхєє болон ажлынхаа компьютерvvдийн антивирус программийн шинэ вирусvvд арилгах єєрчлєлтийг татаж авч байгаарай. Имэйлээрээ ихэнх ажлаа амжуулдаг бол бид танд єєрчлєлтийг долоо хоног бvр татаж авахыг санал болгож байна.
Элдвийн хавсралт файлаас үргэлж болгоожлох.
Туйлын хор хєнєєлтэй вирусvvдийн олонхи нь таны мэдэх хvмvvсээс и-мэйлээр хавсаргасан файлтай хамт ирдэг байна. (тэдгээр вирусууд нь тухайн вирустсэн хvний имэйлийн программ дахь хаягын жагсаалтанд байгаа бvх хvмvvс рvv имэйлээр тархдаг.). Танд ирэх ёстой захиа л биш бол хавсаргаж ирсэн файлыг нээх хэрэггvй, ялангуяа .exe, .vbc эсвэл .shs єргєтгєлтэй бол. Та хавсаргасан файлыг нээх эсвэл хадгалж авах зайлшгvй шаардлагатай бол vvнээсээ ємнє файлаа антивирусын программаар вирус байгаа эсэхийг нь шалгаарай. Хэрвээ эргэлзээтэй файл байвал та нээхээсээ ємнє мэргэжлийн хvмvvсээс асуугаарай.
Flash болон уян дискнээс файл уншихдаа заавал Вирусний эсрэг програмыг байнга ашиглах.
Антивирус программ нь уян дискэн дэхь вирусыг автоматаар шалгаж байхаар тохируулагдсан эсэхийг нягталж vзээрэй. Эсвэл та єєрєє тvvнийг шалгах хэрэгтэй.
Чухал файлаа заавал BACKUP хийж байх.
Чухал хэрэгцээтэй файл, документvvдийнхээ нэг хувийг єєр тєхєєрємжин дээр vргэлж хадгалж авч байх хэрэгтэй. Ингэснээр таны компьютер вирустсэн ч танд нэг хувь нь байх тул чухал хэрэгцээтэй файлуудаа гэнэт алдах аюулаас аврагдана гэсэн vг.
Интернэтээс шаардлагаүй файл болон мэдээллийг DOWNLOAD хийхгүй байх.
Хэрэглэгчдийн заваагүй зангаас болж хэрэгтэй хэрэггүй файл болон мэдээллийг Интернэтээс татаж, бусдад SHARE хийж дамжуулах зэргээс болж сүлжээгээр Вирус тархалт хурдан явагддаг тул Та аль болох тийм үйлдлүүдээс татзалзахыг зөвлөж байна.
Бүлэг хэрэглэгчдэд нэгэн зэрэг email бичихгүй байх.
Хэд хэдэн email хаягаар нэгэн зэрэг захиа болон мэдээлэл дамжуулсанаас болож бүлэг хэрэглэгчид BULK болон SPAM мэдээлэл дамжуулдаг програмын өртөлтөнд орсоноор танд хэрэгтэй хэрэггүй email ирэх явдал ихэсдэг. Энэ нь емайл серверүүд нь нэг емайл хаягаас олон майл ирвэл түүнийг спам гэж хүлээж авах тохиргоо хийгдсэн байдагт оршино оо.
1 comment:
hi humuusee gma 3100 graphic card er n her ve? 2gb ramtai, 200 hradtai, dual core gma 3100 cardtai 800$ gj bn ene er n her unen ve? yu gj bodjinn? heleerei mail me ok fcbcatalon@yahoo.com
Post a Comment