Thursday, November 22, 2007

Оршил

... Энд би нэгэн хүүхдийн дипломын ажлаас хулгайлав хэхэ. Оруулмаар санагдаад. Блогийнхоо нэрэнд тохирсон юм болов уу гэж бодоод. ...

Оршил

Бидний амьдарч байгаа өнөө үед Компьютер буюу Тооцоолох Электрон Машин нь хүний чухал хэрэгцээний нэг болтолоо өрөгжин хөгжиж байгаа билээ.
Гэвч ихэнхи хэрэглэгчид компьютерийнхаа юунаас бүтдэг ямар ямар эд анги нь гэмтдэг ба тэдгээрийн гэмтэлийг оношлож сэргээн засварлаж болох тал дээр мэдлэг мөхөс байдаг. Мөн компьютерийнхээ үйлдлийн системд гарах энгийн алдаанууд болон программ хангамжаас шалтгаалсан алдаа гэмтэлийг техник хангамжийн алдаатай андуурч эд анги нь гэмтсэн шатсан гэх зэрэг ойлголт төрдөг. Үүний тулд техникийн алдаа буюу системийн алдааг ялгаж таньдаг болох нь чухал юм. Хэрэглэгч компьютерээ яавал гадны нөлөөнөөс хамгаалах ба хурд хүчийг нь нэмэгдүүлж болох зэрэг асуудлуудыг өөрөө шийдвэрлэхэд тус дөхөм болох нь зүйтэй. Мөн өөрийн хэрэглэж байгаа компьютерээ ямар үйлдвэрийн, хөгжилийн ямар түвшинд байгаа зэргийг нь хэрэглэгч мэдэх шаардлагатай. Үүний тулд сүүлийн үеийн сайн чанарын компьютерүүдийн загварыг оруулж өгсөн юм. Энэ үед зохион бүтээгдэж байгаа ихэнхи компьютерүүдийн эд ангиуд нь энгийн нүдээр харж жирийн багажаар засахын аргагүй нарийн техник технологиор бүтээгдсэн байдаг. Иймд PC хэрэглэгчид өөрийн компьютерийнхаа эвдрэлийг оношлож хэрэгцээ гарвал засварлаж сурах нь нэн тэргүүнд шаардлагатай юм. Компьютерийнхаа бүрэн чадлаараа ажиллаж байгааг нь мэдэх шаардлагатай.
Үүний тулд зарим нэг төхөөрөмжүүдийн ажиллагааг шалгагч багаж программуудыг нь оруулж өгсөн юм. Ихэнхи компьютерийн тэжээлийн блок нь л шатаж гэмтдэг ба ерөнхийдөө тэжээлийн блокийн гэмтэлийг оношлож засварлаж сурвал компьютерийнхаа хүчдэлээс болж гэмтсэн гэмтэлийг бүрэн засаж чадаж байна гэж ойлгож болно.
Орчин үетэй хөл нийлэх үүднээс сүүлийн үеийн компьютерүүдийн техник сэлбэг хэрэгсэлийг тус тусад нь авч үзэж судлах шаардлагатай болсон. Мөн зарим төхөөрөмжүүдийн алдаа гэмтэлийг илрүүлэх кодыг оруулж өгсөн нь гэмтэлээ оношлоход дөхөм болох нь зүйтэй юм. Хэрэглэгч компьютерээ өөрийн хүссэнээр засаж чаддаг болвол эдийн засгийн хувьд ашигтай ба компьютер засварийн газарлуу явах шаардлагагүй тул цаг хугацааг хэмнэх зэрэг олон давуу талтай юм.

Сэдвийн үндэслэл

Компьютер хүний хэрэгцээ болсон өнөө үед хүн бүхэн л өөрийн гэсэн компьютертэй болж түүнийхээ эвдрэл гэмтэлийг өөрөө оношлох засварлах сонирхол хүн бүхэнд бий болж байна. Сүүлийн үеийн компьютерүүдийн эвдрэлийг оношлож сэргээн засварлахад төвөгтэй болсон. Учир нь маш өндөр технологиор бүтээгдэж үйлдвэрлэгдэж байгаа билээ. Тэдгээрээс засаж сэлбэж болох төхөөрөмжүүдийг нь өөрөө засаж сурах нь нэн тэргүүний хэрэгцээ билээ. Энэ сэдвийн гол зорилго үндэс бол компьютерийн техникийн эвдрэлийг оношлоод оношлогоон дээрээ тулгуурлан сэргээн засварлах явдал юм.
Статистик судалгаанаас авч үзэхэд манай орны цаг уурын эрс тэс байдал мөн хүчдэлийн тогтворгүй байдлаас шалтгаалж ихэвчлэн тэжээлийн блок шатаж гэмтэж байгаа тул гүйцэтгэлийн хэсэгтээ тэжээлийн блокийн эвдрэл гэмтэлийг дэлгэрэнгүй авч судаллаа. Мөн эх хавтан дээрхи зарим сольж орлуулж болдог төхөөрөмжүүдийг оруулж өглөө. Энэ нь орчин үеийн компьютер хэрэглэгчидийн чухал хэрэгцээ болж байгаа тул энэ сэдвээр бакалаврын төгсөлтийн ажлаа хийж байгаа билээ

Ач холбогдол

Компьютерийн эвдрэлийг оношлож сэргээн засварлах нь компьютер хэрэглэгчидэд тун ач холбогдолтой. Түүнийг энгийн нэг жишээн дээр тайлбарлахад шинэ тэжээлийн блок 15000-25000Ґ манай орны нөхцөлд хүчдэл тогтворгүй ба цаг уурын байдал эрс тэс учир цан цохиж ихэвчлэн тэжээлийн блок шатаж гэмтдэг. Тэгэхээр тэжээлийн блокоо шатлаа гээд хаяж болохгүй харин түүнийгээ сэлбэж буцааж хэрэглэх тохиолдолд илүү төлөгдөх төлбөрөө хэмнэж түүнийхээ оронд өөрт хэрэгцээтэй байгаа төхөөрөмжөө худалдан авахад тус болно.
Жишээ нь офтик хулгана сайн чанарын гар зэргийг худалдан авахад хүрэх хангалттай мөнгө юм. Мөн хот хөдөөгүй компьютер асар хурдтайгаар тархаж хэрэглэгдэж байгаа үед хөдөөний зарим хэрэглэгч тэжээлийн блок нь хүчдэлээс болж гэмтсэн мөн RAM нь доргилт болон өөр бусад шалтгаанаас болж хоногноосоо мултарсан гэх зэрэг энгийн хүндрэлүүд тохиолдоход хэрэглэгч мэдэхгүйн улмаас шатсан гэмтсэн гэх зэрэг ойлголт төрж хэдэн зуун км-н газар зөөж цаг хугацаа алдах мөн илүү мөнгө төлөгддөг зэрэг хохиролтой шалтгаан статистик судалгаанаас нотлогдсон. Энэ сэдвийг сонгосноор зарим хэрэглэгчидэд ийм хүндрэлээс гархад нь тус болох ач холбогдолтой юм.

3 comments:

Bayana said...

Нэг л сайн ойлгосонгүй ээ. Жаахан энгийн хэллэгээр энгийн болгож бичмээр юм.

Төрөө said...

тэгнэ ээ. гэхдээ мэргэжлийн хүмүүс ойлгох болов уу гэж бодоод шууд оруулчихсан.

Mongol Nomad said...

энэ ямар тэнэг юм оруулаав ээ ?
шаардлагатай шаардлагатай шаардлагатай гэхээс өөр үг мэдэхгүй сдагийн бичсэн юм байна. Бичих юмаа олж ядсан хачин пиз вэ