Wednesday, October 10, 2007

Монгол фонт ашиглах

Бидний амьдралын байнгын хэрэглээ болсон компьютерийг өдөр тутам ажил болон хувийн хэрэгцээндээ ашиглахдаа тулгардаг хамгийн эхний асуудал бол монгол үсгийн драйвар буюу монгол үсгээр бичих байдаг. Би энэхүү хэсэгт Монгол үсгийн фонтын тохиргоог яаж хийх ямар байдлаар ашиглах талаар бяцхан зөвлөгөө бичих гэж хичээе.
Мэдээлэл Харилцаа Холбоо Зохицуулах Хорооноос албан ёсоор Монгол үсгийн фонтийг ашиглах түүнтэй холбоотой асуудлыг шийдвэр тогтоол стандарт гаргасан байдаг. Энэ дагуу Монгол үсэг ашиглахдаа бид Windows үйлдлийн систем дээр дараах байдлаар тохируулж болно.
Үүнд: Windows үйлдлийн системийн Control Panel буюу системийн тохиргоо хийх хэсэгт Regional and Language Option дээр (Double Click) хулгана аа 2 дарсанаар гарч ирэх цонхны Languages гэсэн талбарыг сонгож гарч ирэх цонхонд Details талбарыг сонгоно. Details талбарыг сонгосноор гарч ирэх цонхонд Add товчийг дарж Mongolian (Cyrillic) буюу Mongolian Cyrillic гэсэн нэмэлт хэлийг сонгон суулгаж өгсөнөөр та монголоор бичих тохиргоог хийж дууслаа гэсэн үг. Ингээд ок товчийг дарж гарч ирсэн цонхуудыг хаах хэрэгтэй . Ингэж тохиргоо хийсэн тохиолдол таны компьютерийн дэлгэцний taskbar мөрөнд EN гэсэн хэлний нэмэлт language bar гарч ирнэ .
Одоо харин яаж ашиглах вээ ? гэвэл та компьютерийн гарны баруун хэсгийн Alt^Shift гэсэн товчны хослолоор сольж ашиглах хэрэгтэй. Энэ нь Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол хэлний буюу үсгийн стандарт юм. Та энэ стандартыг ашигласнаар хаана ч хэзээ ч үсгийн фонтны алдаа гарахгүй болно. За ингээд таны ажил болон амьдралд амжилт хүсье. хэрэв асуух зүйл гарвал comment бичнэ гэдэгт итгэлтэй байна .

2 comments:

Unknown said...

Хөтчийг солих анхдагч товчууд Ctrl+Shft байдаг сан.
Alt+Shft-ийг тохиргоогоор солидог.

Saruulbileg said...

Би Adobe Premiere CS6 дээр ажиллахдаа зүгээр монгол фонтууд суулгачихаад ашиглаад байж болоод байсан юм. Тэгээд компьютероо сольсоноос хойш болохоо байчих юм. Учрыг нь олж өгч туслаач.