Wednesday, May 30, 2007

Сэтгэлийн хат гэж ....

Сая бүтэнсайн өдөр оройхон ажлаас хариад л хоол идэнгээ зурагт үзэж байтал нөгөө 25-р сувгийн Алтантүрүүгийн "Танайд хоноё" нэвтрүүлэг гарч байна. Даруухан, цэвэрхэн нэг бүсгүйнд очиж хонотол элгэний эдгэрэшгүй өвчин туссан, хоёр хүүтэй, нөхөр нь хаяад явсан, түрээсийн гэрт амьдардаг гээд шаггүй хүнд амьдралтай тэр бүсгүй өөрийн амьдралын талаар илэн далангүй хөөрөлдөж нэгэн үдшийг өнгөрөөв.
Миний хувьд сэтгэлд ихийг бодогдуулсныг нуух юун. Бас уйлах гэж байгаам болов уу ? гэмээр хачин болсон шүү. Хүн ядуу амьдралтай байж болох гэхдээ цэвэрхэн амьдрах ёстой. Тэр бүсгүй үнэхээр цэвэрхэн амьдардаг гэдэг нь зурагт үзэж суух нээ мэдрэгдсэн. Бас ажилсаг энэ нийгэмд 2 хүүхэдийг ингэж авч амьдралын төлөө ямар их зүтгэдгийг нь харахад бахархах, бишрэн хүндэтгэх сэтгэгдэл төрснийг хэлэх юун.

Маргааш нь ажил дээрээ ирээд л хамгийн түрүүнд 25-ийн веб сайт руу зочиллоо даан ч засвартай байна гэдэг цонх л нээгддэг юм байна. Орой ажил тарж хариад гэрийнхэнээсээ болон 25-р сувгийн мэдээгээр тэрхүү бүсгүйд туслах хүсэлтэй хүмүүс их байгааг мэдэгдээд, мягмар гарагт түүнтэй уулзах өдөрлөг зохиогдох болсон талаар зарлав.
Харин мягмар гаригт ажил дээрээ ирээд мессенжерийнхээ жагсаалтад байгаа хүмүүс рүү өдөрлөгийн тухай зар тараав. Хүмүүс ихээр туслах хүсэлтэй байгаа бололтой. Тэрхүү бүсгүй элгээ солиулахад хэрэгтэй 80 орчим мянган еврог монголчууд цуглуулж хандивлаж, эмчлүүлнэ гэдэг таамгийг дэвшүүллээ. Орой хариад зурагт үзэж суухад 10 сая гаруй төгрөг цуглаж басхүү нилээд тооны эд материалын болон мэргэжлийн байгууллагын тусламж гээд маш их зүйл цугласан гэдгийг үзэв.
Тун удахгүй 90 орчим сая төгрөг цуглаад бүсгүй маань хүүхдүүдтэйгээ эрүүл саруул аж төрөх байх гэж бодож байна.
Та бүхэн тэрхүү бүсгүйд туслахыг хүсвэл Голомт банкинд 1711021650 данстай байгаа гэсэн шүү.
Та бүхэнд ч бас уриалж байна.

No comments: