Хөдөөгийн энэ олон замын алиугаар нь явах вээ гээд нэг дуу байдагсан. Тэрэн шиг Та яаж интернэт холболт авах вэ, хэнээс авбал дээр вээ, юу юу хэрэгтэй вэ, хэдэн төгрөг зарцуулах вэ, хэр найдвартай бол, яадаг ийдэг бол гэсэн асуултууд толгойг чинь зовоогоод байгаа бол энэхүү бичлэгийг уншаарай. Өөрийн туршлага дээрээ тулгуурлан жирийн хүмүүст туслах зорилгоор бичлээ.
Манайд арав гаруй Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч буюу Internet Service Provider(ISP) байдаг. Манайх шиг жижигхэн улсад энэ бол ахадсан тоо гэж боддийн. Тийм болохоор жижиг ISP нь хангалттай чанартай үйлчилгээ үзүүлнэ гэдэгт эргэлзэж байна. Учир нь тэд туршлага, техник хангамж, хүн хүч, чадвар мэдлэг гэх мэт зүйлсээрээ арай л жолдоно. Тэгээд ч миний бодлоор тэдгээрийг харж байхад ихэвчлэн ажил дээр гарч ирээл юм сурсан дөнгөж төгссөн хүүхдүүд шууд ажиллаж байгаа харагддаг. Тэд хэрэглэгчтэй харилцах тал дээр муу байдаг.
Жишээ нь би нэг хэсэг Сансар Интернэтээс холболт авлаа. Үнэн дампуу, байнга холболт нь сална. Хурд ч гэж яг хэлсэндээ биш байсан. Дуудлага өгөөд байхад ирнэ гэж гонж, уурлаж зандарч байж ирсэн хүүхдүүд нь надаасаа дор байсан. Хэсэг гайхаж байгаал "за за дээд хүмүүстээ хэлнээ" гээл явсан таг. Тэгээд би утасдаж "за хөө болийдоо, гэрээгээ цуцлая" гэсэн чинь "за за тэгвэл ахаа кабелиа залгачихөө" гээд хээв нэг хэлж байх жишээтэй. Бүүр тэгэж хэлээд сурчихсан бололтой.Сансарынхан бүр MIX-д ч холбогдоогүй байсан. Одоо яасийн байгаан бүү мэд.
MIX гэдэг нь Монголын ISP нар хоорондоо холбогддог төв юм. Энд холбогдоогүй байвал тэр ISP бусад руугаа холбогдохын тулд гадаад хурдаа ашигладаг болой. Цаашид эдгээр ISP нарын тухай дэлгэрэнгүй бичих болно.
ADSL холболт буюу 20 долларын холболт
Холболт юуны түрүүн та утасны шугам ашиглан байнгыг холболт хийх үү, утасгүй холболт хийх үү гэдгээ шийднэ. ADSL буюу одоо засгаас зарлаад байгаа тэр 20 долларын холболт бол Утасны шугам ашиглан интэрнэтэд холбогдох боломж юм. Та утсаар ярьж байсан ч интернэт холболт чинь саад болохгүй. Давхар ажиллах боломжтой юм. Танай утас 30, 32, 34, 35, 36, 45, 63, 68 дугаараар эхэлсэн бөгөөд АТС-ээсээ 1,5км-ээс ихгүй зайд байвал энэ холболтыг авах боломжтой. Гэхдээ заримдаа бас шугам энэ тэр бас бус нарийн шалтгаанаас болоод боломжгүй байж болно.
Тиймээс та ADSL холболт хийлгэхийн тулд нэн түрүүнд утасны кабелиа шалгуулах хэрэгтэй. Утасны кабель шалгуулахын тулд та өөрөө яваад шийдэж болно. Эс бөгөөс холболт хийлгэх гэж байгаа ISP руугаа залгаад шууд хэлээд шалгуулчихаж болно. Харин тэр шалгалтыг яг үнэндээ ISP компаниуд биш цахилгаан холбоо хийдэг юм. Тэд ч айхтар хүнд сурталтай даа, бурхан минь. 14 хоног хүлээж байж хариугаа авна. Миний мэдэхийн МэйжикНэт(312061), Миком(313229), Скай Си энд Си (318280) ADSL холболт үйлчилгээг хийдэг. Хаалтанд утсыг нь хийлээ. ADSL холболтыг жирийн айл өрхөд энэ 3 л одоохондоо бусдаасаа дөнгүүр хийнэ. Миком, Скай Си энд Си хоёр 64Kbps хурдтай нь 20 доллар бол МэйжикНэт нь нөгөө хоёроосоо 2 дахин өндөр хурдаар буюу 128Kbps хурдтай холболт хийж байгаа юм байна.
Үйлчилгээ, халамж, туршлага, цаашид найдвартай гэх мэт зүйлсээ бодвол энэ 3-аас л асуух хэрэгтэй. Бусдыг нь үнэндээ хэлж мэдэхгүй. Харин дараа бусдыг нь судалж байгаад дахин харьцуулж бичнэ. Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх хотын хэрэглэгчид болон бүх аймгийн төвийн хэрэглэгчид Миком, Скай Си энд Си хоёрын ADSL үйлчилгээг авах боломжтой.
Эндээс та эхлээд хэдэн төгрөг хэрэгтэй болохоо хараарай.
Эрх нээх Модем 64Kbps 128Kbps 256Kbps
MagicNet 40$ - 20$ 69$
Micom 25$ 36$ 20$ 69$ 149$
SkyC&C 20$ * 20$ - -
* асуух хэрэгтэй
Танаас шалтгаалах хүчин зүйлс
За үүнээс гадна хэрэглэгч та өөрөө зохих шаардлага хангасан байх хэрэгтэй. Та өөрөөс хамаарах хэрэгсэл, энэ тэрээ бэлдэх хэрэгтэй. Компьютер чинь шаардлага хангах уу үгүй юу гэдгээ мэд. Бас моем худалдан авах хэрэгтэй. энийг гэхдээ холболт хийх газар чинь танд зарна. Дэлгүүрээс энийг авчих боломжгүй. Мөн жоохон хүүхдийнх шиг сонин асуулт асуугаад хүний дургүй хүргээд байхгүй байх хэрэгтэй. Үүнээс болж маш том асуудал ч бий болдог. Бас чухам би л хаан гэсэн шиг элдэв сонин авир гаргахгүй байх хэрэгтэй. Зарим хүмүүсийг харж байхад илэрхий дээрэнгүй бусадтай харьцаж байдаг.
МэйжикНэт - http://www.magicnet.mn
Монголын анхны ISP болох Мэйжикнэт бол бусдаасаа хамгийн гайгүй нь. Хамгийн анх хэрэглэгчидтэй харилцсан болохоор эднийд байнга ажилладаг утас байдаг ба олон төрлийн холболт, үйлчилгээг үзүүлдэг байгууллага. Итгэж болно. Хэдийгээр бусдаасаа илүү ч маркетинг, бүтэц зохион байгууллалт, хүний нөөцөө анхааран сайжруулах маш олон ажил хэрэгтэй гэж боддог. Эднийхээс сүүлийн 5 жил интернэт холболт, сэрвэр байрлуулах, мэйл хост, домэйн нэр, олон улсын яриа гэх мэт олон үйлчилгээг авч байсан бөгөөд жижиг сажиг гомдол, саатал бэрхшээлийг үл тооцвол дажгүй хамт олон. Аа гэхдээ сүүлийн үед интернэтийн хурд болон сэрвэр байршуулалт дээр нилээн асуудалтай тулгараад байгаа билээ. Хурдан засагдаж асуудалгүй болно гэж итгэж байна.
Миком - http://www.micom.mn
Миком бол нэг хэсэг маш сайн инженер техникийн багтай байсан. Гэхдээ би үйлчилүүлж үзээгүй. Учир нь эднийхэн том том хэрэглэгчид анхаарал хандуулахаас биш жирийн намайг бол огт тоохгүй байсан. 2002 оноос хойш би эднийхээс интернэт холболт авах, сэрвэр байрлуулах, вэб хост хийх гэж хэд хэдэн удаа оролдсон боловч бараагүй. Үнийн санал өгнө гэчихээд алга болсон. Бас утас энэ тэрээ ч огт авдаггүй, авахаараа дотуур холболт хийх гээд таг болдог байсан. Нэг хэсэг эднийд хүчээр бөөн эрх өгчихсөн, цахилгаан холбооны нэг салбар байдлаар ажиллаж байсан болохоор тэрэндээ маш эрддэг байсан гэж би боддог. Бага мөнгө төлдөг учир жижиг хэрэглэгчтэй харьцахдаа бараг улсын байгууллага шиг хойрго, хүнд сурталтай гэсэн ойлголттой болсон. Одоо өөрчлөлт орсон байхаа. Вэб энэ тэр нь сүүлийн үед сайжирсан байна лээ.
Скай Си энд Си - http://www.skylink.mn
Эднийхийг би огт хэрэглэж үзээгүй. Тиймээс одоохондоо надад бичих сэтгэгдэл дүгнэлт алга байна. Харин танайд модем ямар үнэтэй вэ гэж асуух гээд оройн 8 цагийн үед залгахад 24 цаг ажиллах ёстой утаснууд сонин ая сонсгож байсан.
Дараа хэрхэн утасгүй интернэт холболт хийлгэх болон жижиг компани байгууллагууд хэрхэн интернэтэд холбогдох тал дээр зөвлөгөө өгнө.
Subscribe to:
Post Comments (Atom)
7 comments:
shan zovlogoo bna. Manaih ITE gedeg companyaas netee avdag. Sard 12$ hurd ni 128 aar.
ftp server yaj uusgeh ve
Энд нэгэн хүний сэтгэгдэлийн хариу болгож бичмээр байна л даа. FTP сервер үүсгэхийн тулд эхлээд ямар үйлдлийн систем дээр вэ гэдгээм хамаарна. Хэрэв Та Линюкс төрлийн үйлдлийн систем хэрэглэдэг бол тохиргоо хийх хэрэгтэй. Өөр төрлийн үйлдлийн систем хэрэглэдэг бол тусдаа программ татаж авч суулгаад түүнийхээ тохиргоог хийх хэрэгтэй дээ.
Ер нь бол www.google.mn дээр "FTP сервер"-ийн тохиргоо ч юм уу яаж суулгах вэ гээд л хайхаар гараад ирнэ дөө. Асуулт асуусан тань баярлалаа.
uniin huvid sariin 20 dollar gedeg ni mongoliin amjirgaanii tuvshind arai unetei yum shig sanagdah yum. Ard tumnee ITjuulah geed baigaa gesen bolovch sard internetdee 20 Dollar tulchih ail hed bilee.... Yalanguya hurdiig ni bodood uzsen ch gadaadiin ijil internetees unetei baih yum( medeej teknikiin hugjil buurai bolohoor unetei biz, gehdee eldev busad zardal ni mongol arai hyamd baimaar...)
Сумбаа-д хандаж нэг үг хэлье. Эхлээд зүүн талдаа сууж байгаа хүнэээсээ асуучихаад дараа нь коммент бичих хэрэгтэй шүү.
Яахын зүгээр л соммент бичий л дээ. надтай адилхан мэдэхгүй байгаа хүн зөндөө байгаа ш дээ. Мэддэг нь өөр байх л даа. Мэддэг юм чинь бардам байлгүй яахав
sain b.nu munhtur mash heregtei zowolgoonuud bichdegt bayrllaa. bi 1 zuil asuuh gesen yum. Manaix micom-n millinet gedeg modem ashigladag yum. ene modem-oo netgear gedeg wireless modem router-r solih gesen yaj tohiruuldag-g ni meddeggvie zowolgoo ogch tuslaach. micom ruu yarisan chin awchirch tohiruuluul gesen bolowch zaawal ooroo xiij surmaar bna
Post a Comment